Дараах шаардлагийг хангасан тохиолдолд 500 USD хүртлэх тэтгэлэгийг олгоно.

Үндсэн шаардлага:
- ХШУИС-ийн үндсэн багш байх
- Докторантурт суралцаж байх
- Импакт фактор бүхий сэтгүүлд өгүүлэл өгч, хэвлэгдэхээр зөвшөөрөгдсөн байх /accepted/
- Бусад шаардлагууд

Материалаа өгсөн багш нарын материалыг шалгаж бусад нөхцлийг хангасан эсэхийг шалгасны дараа грантыг олгоно. Сүүлийн үед хуурамч сэтгүүл /Predatory Journal/ олширч байгаа тул хэвлүүлэх сэтгүүлийнхээ чанарт анхаарал хандуулна уу.

 

ХШУИС-ийн Эрдмийн Зөвлөл