ERASMUS+

Эрасмус Плас төслүүд

ХШУИС дээр Европийн холбооны улсын Эрасмус Плас төслийн хүрээнд дараах төслүүд хэрэгжиж байна.


TACMEE

TAckling the Climate change through Modernizing Environmental Engineering program - “Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь”

Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрөөр санхүүжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь” төсөл манай орны хүрээлэн буй орчин, инженерчлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын чанарыг сайжруулах зорилготой. Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд хамтрагч сургуулиуд дээр хэрэгжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэл” хөтөлбөрийг орчин үеийн чиг хандлага, техник, технологийн дэвшил болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлж хүрээлэн буй орчин болон инженерчлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг суралцагчдад төлөвшүүлэх, энэ чиглэлийн сургалт, судалгааны дэд бүтэц болон хүний нөөцийг чадавхижуулахад чиглэгдэнэ.

Тус төсөлд Сзегедийн их сургууль, Оулугийн их сургууль, Монгол улсын их сургууль, Монгол Германы хамтарсан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи бизнесийн сургууль хамтран оролцож байна.

 


INTENSE

Тус төсөл нь олон улсын болон Европын Холбооны хамтарсан төсөл бөгөөд хамтрагч орнуудад тулгараад буй бодлого зохицуулалтын дутмаг байдал, менежментийн үйл ажиллагааны оновчгүй сонголт, хэрэгцээт технологийн хомс байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх чухал ач холбогдолтой юм. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд өндөр чанартай, олон талт, эцсийн хэрэглэгчид чиглэсэн судалгаа шаардлагатай байна. Цааш унших

 


EUMON

Энэхүү төслийн зорилго нь тухайн салбарт гарсан хөгжил дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон МХХТ-ийн цахим сургалтаар виртуал хөдөлгөөнт боломжид нийцүүлэн магистрын хөтөлбөрийг шинэчлэх замаар Монголын зорилтот их сургуулиуд дахь инженерчлэлийн ухааны дээд боловсролыг шинэчлэх болон олон улсын чанартай болгоход оршино. Цааш унших

 


SMART CITY

SMARTCITY: Innovative Approach Towards a Master Program on Smart Cities Technologies / SMRCITY

Европын холбооноос дээд боловсролын чанарыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэгжүүлдэг Erasmus+ төслийн хүрээнд <<“Ухаалаг хотын технологи” магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шинэлэг арга барил>> сэдэвт төслийг 2018 оны 12 сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Тус төсөлд Орос, Болгарь Австри, Грек, Латви, Казакистан, Монгол улсын 11 их дээд сургууль, 3 бизнесийн байгууллага оролцож байна. Төслийн хүрээнд ухаалаг хотыг бүтээх мэргэжилтний эрэлт хэрэгцээ болон тавигдах шаардлагыг судлан, оролцогч сургуулиудын дунд хамтран хэрэгжүүлэх магистрын хосолсон хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх юм. Тус хөтөлбөрийн суралцагч нь оюутан солилцоогоор суралцан хос дипломтой төгсөх болно. Цааш унших