МУИС, ХШУИС-ийн Сургалтын Алба


Францын ЭНЖИ группээс МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторид тоног төхөөрөмж хандивлалаа


МУИС-ХШУИС-ИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ЛАБОРАТОРЫН ШИНЭ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ БОЛЛОО

Францын ЭНЖИ группийн Монгол дахь төлөөлөгчийн газар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр МУИС-ХШУИС-д мэргэшин суралцаж буй оюутнуудын сурах орчинг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд судалгаа, шинжилгээ явуулахад түлхэц өгөх зорилгоор 6 нэр төрлийн нарийн багаж төхөөрөмж, програм хангамж хандивлав.

Оюутан залуус эдгээр багаж төхөөрөмж, програм хангамжийг ашигласнаар сэргээгдэх эрчим хүчний олон төрлийн систем  буюу нарны фотоцахилгаан болон нарны дулаан, салхи ба уламжлалт эрчим хүчний систем, тэдгээрийн хосолсон системийг загварчлах ур чадварыг эзэмших боломж бүрдэж байна.

МУИС-ийн СЭХ-ний лаборатори нь ЭНЖИ групптэй цаашид нарны эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ бүх үйл хэрэг нь Франц болон Монгол улсын найрамдалт харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. 

 

 

 

Мэдээ бэлдсэн: А.Амарбаяр, ХШУИС, СЭХ лаб.

Тус мэдээтэй холбогдох бусад эх үүсвэр: http://news.gogo.mn/r/218914

 

  • 08/12/2017



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-3302, 3106
  • Имэйл:
    academicaffairs@seas.num.edu.m

Contact Info