МУИС-ийн оюутнууд сууцны дулаан алдагдал үнэгүй хэмжих аян зарлаж байна.


МУИС-ийн оюутнууд гэр, сууцны дулаан алдагдалыг үнэгүй хэмжиж өгөх сайн дурын аян зохион байгуулж байна. Өөрийн гэр, хувийн байшин, орон сууцныхаа дулаан алдагдалыг мэдэхийг хүсч байгаа УБ хотын иргэд тус аянд хамрагдах боломжтой.
МУИС, Хэрэглээний ШУ, Инженерчлэлийн сургууль, Сэргээгдэх Эрчим Хүчний Лаборатори, СЭХ хөтөлбөрийн оюутнууд дулааны камер, дулааны урсгал хэмжигч багаж ашиглан таны сууцны хана, цонх, тааз, хаалга, шал, суурины дулаан алдагдалыг хэмжиж өгнө.

Тус аянд хамрагдаж үнэгүй хэмжилт хийлгэх хүсэлтэй УБ хотын иргэд дараах холбоосоор санал асуулгад хариулж, холбогдох хаягаа бүртгүүлэхийг хүсье. 
Бүртгэл, санал асуулгын холбоос: https://www.facebook.com/RElab.SEAS.NUM/

 

https://goo.gl/forms/JGFYmab5KaXf6SjF3

 

Аян зохион байгуулагч: МУИС, ХШУИС, СЭХ хөтөлбөрийн оюутнууд, СЭХ лаборатори, багш А.Амарбаяр

 

English title: Home Heat Loss Measurement, Student Volunteer Campaign, free of charge in UB city https://www.facebook.com/RElab.SEAS.NUM/

  • 22/02/2018



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-3302, 3106
  • Имэйл:
    academicaffairs@seas.num.edu.m

Contact Info