Докторын зэрэг хамгааллаа


МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Электроник,холбооны инженерчлэлийн тэнхимийн багш, докторант Д.Номин-Эрдэнэ “Гурван хэмжээст Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн үзүүлэлтийг сайжруулах шинэ аргууд” сэдвээр Техникийн ухааны докторын зэрэг, Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш, Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант Б.Энхтуул "Үнэт цаасны багц сонголтод өгөгдөл олборлолтыг ашиглах арга зүй" сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус тус хамгааллаа. Д.Номин-Эрдэнийн эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Б.Ганбат, Б.Энхтуулын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч, профессор Н.Оюун-Эрдэнэ нар ажиллалаа.
ХШУИС-ийн нийт хамт олны өмнөөс удирдагч болон докторын зэргээ хамгаалсан багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
 
ХШУИС-ийн захиргаа

  • 15/06/2018



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-3302, 3106
  • Имэйл:
    academicaffairs@seas.num.edu.m

Contact Info